ЛИФТНИЙ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ЗӨВЛӨМЖ

ЛИФТНИЙ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ЗӨВЛӨМЖ

download

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн зөвлөн туслах, үйлчилгээ үзүүлэх заавар”-ын дагуу аж ахуйн нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоод доорх зөвлөмжийг удиртгал болгон ажиллаж, гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг зөвлөж байна.

Лифт эзэмшигч, ашиглагч байгууллагын удирдлагууд нь:

  1. Лифтийг ашиглалтанд оруулсны дараа ээлжит техникийн магадлалыг 12 сар тутамд нэгээс доошгүй удаа хийлгэнэ. Үүний тулд дурьдсан хугацаанд техникийн магадлал хийлгэх бэлтгэл ажлыг /лифтчид, засвар үйлчилгээ болон ашиглалт хариуцагч нарыг бэлэн байдалд байлгах/ ханган эрх бүхий байгууллагад мэдэгдэн гүйцэтгүүлэх
  2. Ээлжит техникийн засвар магадлал хийлгэхийн өмнө лифтэндээ урсгал засвар хийлгэж хэвшсэн байх
  3. Лифт эзэмшигч байгууллага нь лифтээ техникийн магадлалд оруулснаар цаашид ямар засвар, үйлчилгээ, хийх шаардлагатай, ямар сэлбэг нөөцөлж байх хэрэгтэй болохыг тогтоолгож авах
  4. Лифтийг хүлээн авсан өдрөөс эхлэн техникийн паспортыг хөтөлж хэвшүүлэх. Ингэснээр лифтийг ашиглагдаж эхэлсэн өдрөөс эхэлж түүний тухай түүх нь бичигдэж, аливаа осол аваарь гарсан нөхцөлд түүний хариуцлагыг хүлээх этгээдийг тогтооход чухал баримт болдог бөгөөд үүний тулд дараах ажлуудыг хийнэ.
  • Лифтний засвар, үйлчилгээний ажлыг хариуцан гүйцэтгэгч, ашиглалт хариуцагчийг томилсон тушаалын дугаар, он сар өдөр, овог нэр, албан тушаалыг лифт бүрийн паспорт дээр бичиж гарын үсэг зуруулах
  • Лифтгий засвар ба техник үйлчилгээний ажлыг хариуцах мэргэжлийн хүнгүй тохиолдолд мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх гэрээ байгуулан паспортонд тэмдэглэх
  • Лифтэнд засвар, техникийн үйлчилгээ, магадлал хийх бүрт паспортонд хийсэн ажлыг дэлгэрэнгүй бичиж, гүйцэтгэсэн хүнээр гарын үсэг зуруулах

 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

ЛИФТНИЙ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ЗӨВЛӨМЖ Reviewed by on . ЛИФТНИЙ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ЗӨВЛӨМЖ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн зөвлөн туслах, ЛИФТНИЙ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ЗӨВЛӨМЖ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн зөвлөн туслах, Rating: 0
scroll to top