НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Өнөөдөр Төсвийн шууд захирагч буюу “Улаанбаатар лифт” НӨҮГ-ын дарга Б.Батбаатар Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчтай “Үр дүнгийн гэрээ” байгуулж, байгууллагын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс гэрээнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж, гүйцэтгэл үр дүнг тооцон ажиллахаар боллоо.

2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгосонтой холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээг шинэ шатанд гаргаж, шийдвэр гаргах түвшинд иргэд, оршин суугчдын саналыг тусган хотын хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтын ажилд тэдний оролцоог нэмэгдүүлэх, төрийн чиг үүргийг иргэдэд нээлттэй шуурхай хүргэхэд анхаарч ажиллах, гэрээний заалт нэг бүрийн хэрэгжилтийг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, биелэлтийг тухай бүрт нь танилцуулж байх, түүнчлэн 2018 онд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хариуцсан ажлаа цаг хугацаанд нь хариуцлагатай, чанарын өндөр түвшинд үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг онцоллоо.

20180205_135050 - Copy

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА Reviewed by on . Өнөөдөр Төсвийн шууд захирагч буюу “Улаанбаатар лифт” НӨҮГ-ын дарга Б.Батбаатар Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчтай “Үр дүнгийн гэрээ” байгуулж, байгуулла Өнөөдөр Төсвийн шууд захирагч буюу “Улаанбаатар лифт” НӨҮГ-ын дарга Б.Батбаатар Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчтай “Үр дүнгийн гэрээ” байгуулж, байгуулла Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top