“СЭТГЭЛИЙН ДЭМ” ХАНДИВЫН АЯНД НЭГДЛЭЭ

      Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэбатын гэр бүлд тохиолдоод байгаа хүнд цаг үеийг хуваалцан, тэдний гэр бүлд эмчилгээний зардал болон сэтгэлийн дэм үзүүлж тус байгууллагаас “Сэтгэлийн дэм” хандивын аяныг өрнүүлж байгаа билээ.

       “Улаанбаатар лифт” НӨҮГ нь энэхүү хандивын аянд нэгдэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ-аас хандивын хайрцагийг хүлээн авч ажилтнуудынхаа дунд аялууллаа.

       Тус хандивын аянд байгууллагын нийт ажилчид 100 хувь нэгдэж, Б.Эрдэнэбатын гэр бүлд сэтгэлийн дэм үзүүлсэн ба 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Монгол наадам цогцолбор ОНӨААТҮГ-т хандивын хайрцагийг хүлээлгэн өглөө.

Хүний эрхэм нандин чанарууд дотроос ӨГЬЕ, ТУСЛАЯ гэсэн өгөөмөр

 сэтгэл нэн буянтайд тооцогддог билээ!

44828976_2089081218074018_3223973830162644992_n

“Улаанбаатар лифт” НӨҮГ-ын дарга Б.Батбаатар “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Орлогч дарга-Ерөнхий инженерээс Хандивын хайрцагийг хүлээн авч байгаа нь

44846127_557424931382603_4976971457943830528_n

“Улаанбаатар лифт” НӨҮГ-ын Ерөнхий инженер Н.Мөнхбаяр “Сэтгэлийн дэм” хандивын аяны хүрээнд цугласан мөнгийг хандивын хайрцагт хийж байгаа нь

42393291_351251382098299_1834819636693041152_n

“Улаанбаатар лифт” НӨҮГ-ын Ерөнхий инженер Н.Мөнхбаяр хандивын хайрцагийг “Монгол наадам цогцолбор” ОНӨААТҮГ-т  хүлээлгэн өгч байгаа нь

Бэлтгэсэн: Б.Ундрах

“СЭТГЭЛИЙН ДЭМ” ХАНДИВЫН АЯНД НЭГДЛЭЭ Reviewed by on .       Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэбатын гэр бүлд тохиолдоод байгаа хүнд цаг үеийг хуваалцан, тэдний гэр бүлд эмчилгээни       Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэбатын гэр бүлд тохиолдоод байгаа хүнд цаг үеийг хуваалцан, тэдний гэр бүлд эмчилгээни Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top