ЛИФТЧИН БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ГУРВАЛСАН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

        2018 оны 10 сарын 30-ны өдөр “Улаанбаатар Лифт” НӨҮГ-ын дарга Б.Батбаатар,  “Монголын барилга замын машин механизмын үндэсний холбоо” ТББ-ын тэргүүн Д.Лханаг , “Монголын Сууц Өмчлөгчдийн Холбоодын Дээд Зөвлөл”-ийн гүйцэтгэх захирал М.Галбаатар нарын уулзалт боллоо.

        Энэхүү сургалтаар лифтчин бэлтгэх, лифтчингийн үнэмлэхний хугацаа сунгах, мөн гишүүн СӨХ-дын суралцагч нарыг сургалтад хөнгөлөлттэй үнээр хамруулах, Нийслэл хотын хэмжээнд ашиглагдаж байгаа лифтний ашиглалт, үйлчилгээг хариуцах мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах сургалтыг  хамтран зохион байгуулахаар болж гурвалсан гэрээнд гарын үсэг зурлаа.

45109419_517279815410930_6890480612101062656_n

         Уг гэрээ нь нэг жилийн хугацаатайгаар байгуулсан бөгөөд сургалтын гол зорилго нь “Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах” дүрмийн дагуу зохион байгуулж, мэргэжлийн үнэмлэх олгох юм.

ЛИФТЧИН БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ГУРВАЛСАН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА. Reviewed by on .         2018 оны 10 сарын 30-ны өдөр “Улаанбаатар Лифт” НӨҮГ-ын дарга Б.Батбаатар,  “Монголын барилга замын машин механизмын үндэсний холбоо” ТББ-ын тэргүүн Д.Л         2018 оны 10 сарын 30-ны өдөр “Улаанбаатар Лифт” НӨҮГ-ын дарга Б.Батбаатар,  “Монголын барилга замын машин механизмын үндэсний холбоо” ТББ-ын тэргүүн Д.Л Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top