Нийслэл хотын анхны шав болох “Мэлхий хөшөө” – нд хүндэтгэл үзүүллээ.

Одоогоос 379 жилийн өмнө буюу 1639 онд Түшээтхан Гомбодоржийн хүү Занабазарыг Өндөр Гэгээнд өргөмжилж шар бүст өргөө барьж өгснөөр өнөөгийн нийслэл хотын түүх эхлэлтэй гэж үздэг. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьжээ.

Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт хөшөө”-г босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон бөгөөд өдгөө Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ой тохиож байгаа билээ.

Ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Уг арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд мөн “Улаанбаатар Лифт” НӨҮГ-ын дарга Б.Батбаатар нар болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Нийслэлхотынойн1

1

Нийслэл хотын анхны шав болох “Мэлхий хөшөө” – нд хүндэтгэл үзүүллээ. Reviewed by on . Одоогоос 379 жилийн өмнө буюу 1639 онд Түшээтхан Гомбодоржийн хүү Занабазарыг Өндөр Гэгээнд өргөмжилж шар бүст өргөө барьж өгснөөр өнөөгийн нийслэл хотын түүх э Одоогоос 379 жилийн өмнө буюу 1639 онд Түшээтхан Гомбодоржийн хүү Занабазарыг Өндөр Гэгээнд өргөмжилж шар бүст өргөө барьж өгснөөр өнөөгийн нийслэл хотын түүх э Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top