НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ШИНЭЧЛЭГДСЭН ЛИФТҮҮДИЙГ УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

Засгийн гарын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.4 /Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа нийтийн зориулалттай орон сууцуудыг шинэчилнэ/-т, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн  2-25 /Нийтийн зориулалттай орон сууцны барилгын ашиглалтын шаардлага хангахгүй эвдэрч зогссон цахилгаан шатуудыг шинэчлэх ажлыг эхлүүлнэ/-т тус тус заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/110 тоот захирамж гарч нийтийн зориулалттай орон сууцны барилгын 6 ширхэг цахилгаан шатны засварын ажил хийгдэж байна. Нийтийн зориулалттай орон сууцны барилын цахилгаан шатны засварын 2 багц ажлыг “Төвхөн трейд” ХХК гүйцэтгэхээр шалгарч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан тус цахилгаан шатуудын угсралтын ажлыг гүйцэтгэж, захиалагчийн хяналтыг манай байгууллага хийсэн бөгөөд K2, Сүрлэг-21, Орд-789, Бэрс-2, Оргил-8, Сувд зэрэг СӨХ-дын 6 цахилгаан шатыг 2018.11.17-нд Улсын комисс ажиллаж ашиглалтад орууллаа.

46440167_361106727792112_6455091316219969536_n

46501434_523276801521664_221249149989814272_n

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ШИНЭЧЛЭГДСЭН ЛИФТҮҮДИЙГ УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ. Reviewed by on . Засгийн гарын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3. Засгийн гарын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3. Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top