ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАХИМ ШИЛЖИЛТ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж буй төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, хүнд сурталгүй, ил тод, түргэн шуурхай хүрч үйлчлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилттойгоор төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар нэвтрүүлээд байгаа билээ. Уг ажлын хүрээнд нэвтрүүлээд буй системүүдийг олон нийтэд танилцуулах “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” арга хэмжээ Туушин зочид буудлын Соёмбо танхимд болж өндөрлөлөө. Тухайн арга хэмжээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд мөн бусад албаны хүмүүс оролцсон юм. Одоогийн байдлаар цахим үйлчилгээний системд Нийслэлийн нутгийн захиргааны 5 байгууллагын 47 үйлчилгээнд eservice, erp, smart.car, tsetserleg ub зэрэг цахим шилжилтийн программыг нэвтрүүлээд байгаа билээ.

121245454_20181119015547

46459309_486635438496290_4449822298907607040_n

46501440_342313266530982_1440310801607950336_n_20181120055623

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАХИМ ШИЛЖИЛТ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА Reviewed by on . Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж буй төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, хүнд сурталгүй, ил тод, түргэн шуур Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж буй төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, хүнд сурталгүй, ил тод, түргэн шуур Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top