БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛД “ЛИФТИЙГ ТӨХӨӨРӨМЖЛӨХ, АЮУЛГҮЙ АШИГЛАХ ДҮРЭМ”-НД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ.

Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн хурал 2018оны 11 сарын 21-ны өдөр Барилгын хөгжлийн төвд хуралдаж Зам, тээвэр, барилга хот байгуулалтын Сайдын 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 53 дугаар тушаалаар батлагдсан “Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-д өөрчлөлт оруулах Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаас хүргүүлсэн саналын талаар хэлэлцсэн. Уг саналд дараах заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгагдсан ба үүнд:

  1. “Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийн 29.1-д “Засвар техникийн үйлчилгээний ажлыг гэрээгээр гүйцэтгэж байгаа тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага, лаборатори техникийн магадлалыг гүйцэтгэнэ” гэж заасныг “Техникийн ээлжит магадлалыг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ” гэж өөрчлөх,
  2. Ерөнхий зүйлийн 1.6-д “Шинээр үйлдвэрлэгдсэн болон нийлүүлэгдэж байгаа лифт бүр дараах бичиг баримтын бүрдэлтэй байна” гэж заасныг “Шинээр үйлдвэрлэгдсэн болон нийлүүлэгдэж байгаа лифт бүр дараах бичиг баримт, техник хангамж, программ хангамжийн бүрдэлтэй байна” гэж өөрчлөх,
  3. “Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийн 26-р заалтад шинээр нэмж “Лицензээр сунгадаг программ хангамжийг хориглох, үндсэн микросхемд болон ерөнхий инвертер /давтамж хувиргуур/-ийн нууц үг хийхийг хориглох”, гэсэн заалт оруулах,
  4. “Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийн 26-р заалтад шинээр нэмж “Лифт эзэмшигч ашиглагч байгууллагад дараах бичиг баримт болон тухайн лифттэй холбоотой эд анги удирдлагыг шилжүүлж өгнө” гэсэн заалтууд болно.

Уг дүрмийн заалтуудыг өөрчилснөөр магадлалыг тусгай зөвшөөрөл бүхий хөндлөнгийн мэргэжлийн байгууллага гүйцэтгэх боломж бүрдэх, лифтэнд учирч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, лифтийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, лифтийг кодлуулснаас болж лифт эзэмшигч, ашиглагч байгууллага болон иргэд, оршин суугчдыг хохироож байгаа асуудлыг шийдвэрлэх мөн иргэд оршин суугчдын ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм.

46525902_524193978053075_1376493196816678912_n

46495079_194435754801033_3666083203673751552_n

 

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛД “ЛИФТИЙГ ТӨХӨӨРӨМЖЛӨХ, АЮУЛГҮЙ АШИГЛАХ ДҮРЭМ”-НД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ. Reviewed by on . Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн хурал 2018оны 11 сарын 21-ны өдөр Барилгын хөгжлийн төвд хуралдаж Зам, тээвэр, барилга хот байгуул Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн хурал 2018оны 11 сарын 21-ны өдөр Барилгын хөгжлийн төвд хуралдаж Зам, тээвэр, барилга хот байгуул Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top