Нийслэлд Архивын салбар үүсч хөгжсөний 60 жилийн түүхт ойг тохиолдуулан нийслэлийн Архивын газраас зохион байгуулж буй “Баярын хурал-хүндэтгэлийн арга хэмжээ” 2018.12.05-ны өдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдлаа.
Баярын хуралд Архивын газар болон нийслэлийн төр захиргааны байгууллага, орон нутгийн төсөвт, өмчит, өмчийн оролцоот байгууллагуудын удирдлагууд болон архивчид, нийслэл хотын үе үеийн дарга, удирдлагууд, салбарын ахмад ажилтнууд уригдан оролцлоо. Мөн манай байгууллагын архив бичиг хэргийн ажилтан оролцсон юм.