2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх тухай

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Журам батлах тухай” А/335 дугаар захирамжийг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хэлтэс, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газар, орон нутгийн өмчит төсөвт болон аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлыг 2019 оны 01 сарын 21-ний дотор зохион байгуулахаар болж ажлын хуваарь гаргасан билээ. Энэхүү ажлын зорилго нь Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажил нь бүх шатанд ажлын хариуцлага сахилгыг өндөржүүлэх, санаачилгыг өрнүүлэх замаар амжилтыг бататгах, хүндрэл бэрхшээлийг арилгаж иргэдэд үйлчлэх, төрийн ажил үйлчилгээнд чанарын ахиц дэвшил гаргах, бодлогын зорилтууд, тогтоол шийдвэрийн биелэлтийг бүрэн хангахад оршино.

49606036_328884307838219_3426202773316698112_n

49719654_1078723012335098_2905209749819621376_n

50309703_1134177296756565_4303042934028107776_n

Уг үйл ажиллагааны хуваарийн дагуу “Улаанбаатар Лифт” нӨҮГ-т 2019.01.09-ний өдөр ажлын хэсгийн баг бүрэлдэхүүн ирж 2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэллээ.

2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх тухай Reviewed by on . Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захи Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захи Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top