Төрийн албан хаагчдын зөвлөгөөн

“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөн” өнөөдөр СТӨ-нөө болж өндөрлөлөө. Уг зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, МУ-ын Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчид оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, НИТХ, Нийслэлийн Засаг даргын зүгээс “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан  “Төрийн алба, төрийн албан хаагчдыг шударга, ил тод, авилгал хээл хахуулиас ангид байж хариуцлагатай, сахилга баттай, ёс журамтайгаар иргэддээ түргэн шуурхай үйлчлэн төрийн албыг хашин” ажиллахыг, мөн зарим үүрэг даалгаврыг өгсөн билээ.

Төрийналбанхаагчдынзөвлөгөөнболлоо6

7_20190124040547

Төрийн албан хаагчдын зөвлөгөөн Reviewed by on . "Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөн" өнөөдөр СТӨ-нөө болж өндөрлөлөө. Уг зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэл "Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөн" өнөөдөр СТӨ-нөө болж өндөрлөлөө. Уг зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэл Rating: 0
scroll to top