Их цэвэрлэгээний 90 минут

Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж байна. Нээлтийн нэгдсэн арга хэмжээ 2019 оны 04 дүгээр сарын 20-нд 11:00 цагт Д.Сүхбаатарын талбайд болж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров болон нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагч нар оролцлоо.

57345143_429072200993233_3360291170105163776_n_20190420113549

57216649_2248153531945732_2839067760267362304_n

57251138_794079787636506_1948240003469410304_n_20190420113545

57348215_1185980898249746_1897477737753346048_n_20190420113552

Нээлтийн дараа “Улаанбаатар Лифт” НӨҮГ нь Туул гол орчмын  оногдсон талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ.

57486105_322862891733084_1995907762428575744_n

57484921_694410697668921_5349609606593118208_n

58586786_168462964106559_1088450613815017472_n

57486326_1362591120555795_1552832433592729600_n

57408055_621665168245246_7314146004473741312_n

57377460_1081019908747830_868632559813132288_n

Түүнчлэн Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос их цэвэрлэгээний үеэр 9 дүүргийн хэмжээнд нийт 30 байршилд дахин боловсруулах хог хаягдлын дараах үнээр худалдаж авч байна. Ихэнх цэгүүд дахивар нөөцийг худалдан авч буй дундаж үнэ:

  • Хөнгөн цагаан лааз кг нь 1500 төгрөг
  • Гялгар уут, пакет кг нь 400 төгрөг
  • Ундаа, усны сав кг нь 300 төгрөг
  • Пивоны шил ширхэг нь 800 төгрөг
  • Архины шил ширхэг нь (төрлөөс нь хамаарч) 20-200 төгрөг
  • Зөөлөн хуванцар кг нь 300 төгрөг
  • Төмөр, метал кг нь 200 төгрөг гэх мэт үнэтэй байна.

Иргэд цуглуулсан хог хаягдлаа дараах 30 цэгт тушаах боломжтой юм.

hog_tseg1602041197039825_20190420112803

Их цэвэрлэгээний 90 минут Reviewed by on . Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар Rating: 0
scroll to top