УЛААНБААТАР МАРАФОН 2019

Нийслэлийн Засаг даргын захирамж болон Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн тэмцээн 2019.05.18-нд Д.Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө.

Нээлтэд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон албаны хүмүүс оролцов.

Тус марафонд “Улаанбаатар лифт” НӨҮГ нэгдсэн төдийгүй марафонд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, монгол улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 30 мянга гаруй иргэн бүртгүүлэн оролцлоо.

5cdf7ed1ab5eb 60777535_373746659904309_8849522668773310464_n

УЛААНБААТАР МАРАФОН 2019 Reviewed by on . Нийслэлийн Засаг даргын захирамж болон Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйл Нийслэлийн Засаг даргын захирамж болон Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйл Rating: 0
scroll to top