Засвар, техник үйлчилгээ хийж гүйцэтгэлээ
2025 оны эхний хагас жилийн байдлаар 66 ААНБ, СӨХ-ын нийт давхардсан тоогоор 1225 цахилгаан шатны засвар, техник үйлчилгээг технологийн дагуу чанартай хийж гүйцэтгэн, графикийг сар бүр гаргаж, ашиглалтын найдвартай ажиллагаа болон аюулгүй байдлыг хангаж ажилласан.
Мөн тус хугацаанд гэрээт ААНБ, СӨХ-доос нийт 187 лифтний эвдрэл гэмтлийн дуудлагыг хүлээн авч, лифтийг засварлаж, хэвийн ажиллагаанд оруулж, иргэд оршин суугчдын аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж ажилласан.


















