Олон нийтийн газар цэр шүлсээ хаясан иргэнд хариуцлага тооцно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэл хотын иргэн бүрд Шинэ коронавирусын болон Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг бусад халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс гудамж, зам талбай, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчны газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засах болон хог хаягдлаар орчноо бохирдуулахгүй байх үүргээ биелүүлэхийг уриаллаа. Мөн нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх аж ахуйн нэгж байгууллагууд 50 м хүртэлх газрын цас, мөс, хог хаягдлыг цэвэрлэх, ариун цэврийн өрөөгөө үнэ төлбөргүй ашиглуулахыг үүрэг болгожээ.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явсан иргэнд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын удирдлагуудад даалгажээ.

Picture2

Олон нийтийн газар цэр шүлсээ хаясан иргэнд хариуцлага тооцно Reviewed by on . Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэл хотын иргэн бүрд Шинэ коронавирусын болон Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэл хотын иргэн бүрд Шинэ коронавирусын болон Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуу Rating: 0
scroll to top