“УЛААНБААТАР ЛИФТ” НӨҮГ-ЫН НИЙСЛЭЛ, ДҮҮРГҮҮДИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД 24 ЦАГААР ХЯНАЛТ ТАВЬЖ УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАЖ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамж, 2019 оны “Түүхий нүүрсний тээвэрлэлт хэрэглээнд хяналт тавих тухай” А/1118 дугаар захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны даргын 2019 оны “Сайжруулсан шахмал түлш болон түүхий нүүрсний хэрэглээ түүний зохион байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих албан тушаалтны хуваарь”, “Нийслэл дүүргүүдийн Онцгой комиссын шуурхай штабын үйл ажиллагаанд 24 цагаар хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангах ажлын удирдамж”-ийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагаас 02 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг хүртэл “Улаанбаатар лифт” НӨҮГ-ын дарга Б.Батбаатарын удирдлага дор ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 24 цагаар хариуцлагатай зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж “Таван толгой түлш” ХХК болон бусад холбогдох байгууллагуудаас тогтмол цагаар мэдээ, мэдээллийг авч, хяналт тавьж, шуурхай удирдлагаар хангаж ажиллалаа.  .

Шуурхай штабын ажлын хэсгийн бүрэлдэхүүн:

Ахлагч:           “Улаанбаатар лифт” НӨҮГ-ын дарга Б.Батбаатар

Гишүүд:          “Улаанбаатар лифт” НӨҮГ-ын ахлах нягтлан бодогч Б.Гэрэлмаа, хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Өсөхжаргал, архив бичиг хэрэг дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Билэгмаа, механик инженер Н.Өлзийбат, хяналтын инженер Б.Байгаль, Б.Гансүх, нярав тоо бүртгэгч Б.Уянга, механик Д.Пүрэвдорж, үйлчлэгч Н.Нарангуа нар сайжруулсан шахмал түлш болон түүхий нүүрсний хэрэглээ, түүний зохион байгуулалтын үйл ажиллагааны хяналт тавих чиглэлээр ажиллалаа.

81734799_2560241507627253_1179354876535111680_n 82174421_562587384340873_8947937429134770176_n 83181958_886803378418985_6233714923529043968_n

“УЛААНБААТАР ЛИФТ” НӨҮГ-ЫН НИЙСЛЭЛ, ДҮҮРГҮҮДИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД 24 ЦАГААР ХЯНАЛТ ТАВЬЖ УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАЖ АЖИЛЛАЛАА Reviewed by on . Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захир Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захир Rating: 0
scroll to top