Skip to content
Улаанбаатар лифт

Улаанбаатар лифт

Найрсаг Улаанбаатар

  • Нүүр
  • Бидний тухай
    • Байгууллагын танилцуулга
    • Мэндчилгээ
    • Зорилго, зорилт
    • Ёс зүйн дүрэм
    • Байгууллагын хүний нөөц
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Хүний нөөцийн холбогдол бүхий дүрэм, журам
      • Хүний нөөцийн ил тод байдал
      • Нээлттэй ажлын байр
  • Бүтээгдэхүүн ба үйлчилгээ
    • Засвар, техникийн үйлчилгээ
      • Сар бүрийн мэдээ
    • Техникийн ээлжит магадлал
      • Техникийн ээлжит магадлалын мэдээ
    • Лифтэнд гүйцэтгэх захиалагчийн хяналт
      • Захиалагчийн хяналтын мэдээ
    • Үйлчилгээ авах тухай
    • Сургалт
    • Хамтран ажилладаг байгууллагууд
  • Мэдээлэл
    • Цаг үеийн мэдээ
    • Санхүү тайлан
    • Зөвлөгөө
  • Шилэн данс
  • Өргөдөл, гомдол, санал хүсэлт хүлээн авах хэсэг
  • Лавлах
    • Санал хүсэлт
    • Холбоо барих
  • Хууль, дүрэм, журмын жагсаалт
    • Дээд байгууллагын тогтоол, захирамж
    • Байгууллагын дотоод журам
    • Лифттэй Холбоотой Хууль Дүрмийн Жагсаалт
    • Лифттэй холбоотой стандартын жагсаалт:
  • Жендэрийн эрх тэгш байдал
  • Toggle search form

Засвар, техникийн үйлчилгээ

ЛИФТЭНД ЗАСВАР, ТЕХНИКИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХ ТУХАЙ

                Лифтийг эвдрэл, гэмтэлгүй аюулгүй ашиглах үндсэн нөхцөл нь түүнд цаг тухайд нь техникийн үйлчилгээг чанартай гүйцэтгэх явдал юм. Техникийн үйлчилгээний чанарын шалгуур нь лифт эвдрэхгүй, гацахгүй ажиллахад оршино. Техникийн үйлчилгээг чанартай хийснээр түүний ашиглалтын зардал эрс багасдаг. Иймд лифт эзэмшигч нарт анхааруулахад лифтийн ТҮ-г хийлгэхэд зардал битгий хэмнээрэй.

 Манай байгууллага гадны байгууллагын лифтэнд засвар, техникийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэдэг. Одоогоор бид  нийслэлийн хэмжээнд нилээд хэдэн лифтүүдийн засвар, техникийн үйлчилгээг хариуцан гүйцэтгэж байна.

  Лифтийн техникийн үйлчилгээгээр дараах 5 ажил гүйцэтгэдэг.

  1. Лифтэнд бүрэн цэвэрлэгээ хийнэ. Үүнд: Машины өрөөний тоног төхөөрөмж /өрөөг нь лифтчин цэвэрлэнэ/, хонгил, худгийн тоноглолыг хуурай, нойтноор цэвэрлэхээс гадна шетка, тоос сорогч хэрэглэх тохиолдол ч байдаг.
  2. Лифтийн бүх бэхэлгээ, холболтын эрэг болтыг чангална. Лифтэнд 1000 ширхэг болт хэрэглэдэг бол 1000 ширхэг болтонд түлхүүр хүргэн чангална. Үүний тулд иж бүрэн түлхүүр байхаас гадна, отвертка, тусгай түлхүүрүүд бас хэрэглэнэ. Тухайн болтыг чангалахад болт хөдөлж л байвал чангалах үүргээ гүйцэтгэж байна гэсэн үг юм.
  3. Лифтийн бүх тохиргоог хийнэ. Үүнийг лифтийн ашиглалтын зааврын дагуу гүйцэтгэнэ.
  4. Лифтийн тосолгоог хийж, шаардлагатай газар тосыг нэмнэ. Үүнийг лифтийн ашиглалтын зааврын дагуу гүйцэтгэнэ.
  5. Лифтийн паспорт дээр бичилт хийнэ. Энд гүйцэтгэсэн ажлыхаа талаар, дараагийн ТҮ хийхэд лифт эзэмшигчийн зүгээс бэлтгэх материалын талаар, цаашид ямар сэлбэг бэлтгэж байх талаар бичилт хийж гарын үсгээ зуран, лифт эзэмшигчийн төлөөлөгчид паспортыг хүлээлгэн өгнө.

Бид хариуцсан лифтэндээ сард 2 удаа ирнэ. Эхний ирэлтээр техникийн байдлыг үзээд паспорт дээр бичилт хийгээд явна, 2 дахь ирэлтээр ТҮ хийнэ.

 Харин лифт эзэмшигч байгуулага ТҮ хийх үед өөрийн төлөөлөгчөө байлган хяналт тавих ба тэр үед лифт ашиглалтын заавар, цахилгааны схем, лифтийн паспортыг бэлэн байлгах шаардлагатай. Лифтэнд ТҮ хийх ажлыг дээр бичсэний дагуу гүйцэтгэн, хамтран ажилласан нөхцөлд танай лифтэнд зүй бус дуудлага гарахгүй гэдэгт бид итгэлтэй байна.

2021 оны 11 сарын засвар, техник үйлчилгээ

Тайлант хугацаанд гэрээгээр хамтран ажилладаг 61 ААНБ, СӨХ-дын 172 лифтэнд техник үйлчилгээ хийх гэрээтэй бөгөөд НОСК-ын 1 лифт, “Сүмбэр орд” СӨХ 1, нийт 2 лифт гэмтлийн улмаас зогссон, нийт 170 лифтэнд техник үйлчилгээг хийсэн.

11 сард нийт 42 дуудлага бүртгэгдсэн бөгөөд дуудлагуудыг цаг хугацаанд нь шийдвэрлэж, иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлж ажилласан.

Сүүлийн үеийн мэдээ

  • Сургалтад хамрагдлаа
  • Аажуу явбал аяндаа хүрнэ дээ
  • Явган хүний гүүрэн гарцын техник үйлчилгээг хийв

Холбоо барих хаяг

    Байршил: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намьяанжугийн гудамж, 13370,  E-mail: ulaanbaatarlift1@gmail.com
    Утас: (976) 7016-2680

Copyright © 2022 Улаанбаатар лифт.

Powered by PressBook WordPress theme