Техникийн ээлжит магадлал

ТЕХНИКИЙН ЭЭЛЖИТ МАГАДЛАЛ ХИЙХ ТУХАЙ

 “Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-н дагуу лифтэнд техникийн 3 төрлийн магадлал хийдэг. Лифтийг шинээр угсраад, ашиглалтанд өгөхийн өмнө түүнд лифтийн бүрэн магадлал гүйцэтгэнэ. Үүнийг Мэргэжлийн Хяналтын Газраас эсвэл тэд  хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлдэг.

Лифт ашиглаж эхэлснээс хойш жил бүр лифтэнд ээлжит магадлал гүйцэтгэдэг. Үүнийг хөндлөнгийн байгууллага гүйцэтгэдэг.

Харин лифтэнд засвар хийсний дараа түүнд бүрэн эсвэл хэсэгчилсэн магадлал хийнэ. Үүнийг тухайн лифтэнд засвар хийсэн мэргэжлийн байгууллага өөрөө гүйцэтгэнэ.

Манай байгууллагын нэг үүрэг нь лифтэнд техникийн ээлжит магадлалыг гүйцэтгэх явдал юм. Бид өнөөгийн байдлаар нийслэлийн СӨХ-дод харьяалагдах 188 лифтэнд техникийн ээлжит магадлал хийгээд байна. Магадлалын актын нэг хувийг Нийслэлийн МХГ-т өгч лифтийн ашиглалтын зөрчлийг арилгаж, аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Лифтийн ээлжит магадлалаар дараах ажлыг гүйцэтгэдэг:

  1. Лифт эзэмшигч, ашиглагч байгууллага нь лифт ашиглахад шаардагдах орон тоо, зохион байгуулалтаа дүрмийн дагуу зохион байгуулсан эсэх, мөн лифтийн паспортын хөтлөлт, бичиг баримтын бэлэн байдлыг үзэж шалгана.
  2. Лифтийн техникийн бүрэн бүтэн байдал, техникийн үйлчилгээний чанарыг үзэж,  шалгана. Лифтийн тохиргоо алдагдаагүй эсэхийг нягтлана.
  3. “Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-н дагуу лифтийн зарим эд ангийн ажиллагааг туршиж шалгана.
scroll to top