Зорилго, зорилт

ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Байгууллагын үндсэн зорилго, эрхэмлэх зарчим

Орчин үеийн шинэ техник, технологи нэвтрүүлэх, лифтийн ашиглалт, засвар үйлчилгээг гэрээгээр хариуцах, олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд аж ахуйн нэгжийн гэрээний үндсэн дээр лифтийн ээлжит магадлал, туршилтын ажлыг гүйцэтгэх, улс, орон нутгийн төсвөөр шинэчлэгдэж буй лифтийн зураг төсөв боловсруулах, захиалагчийн хяналт тавих, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, сургах зэргээр иргэд, оршин суугчдын аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх явдал юм.

Үндсэн зорилгыг хангахдаа:

  • Лифтийн засвар, техникийн үйлчилгээг технологийн дагуу чанартай гүйцэтгэснээр лифтэнд гарах саатал, түүнтэй холбоотой дуудлагыг багасгах;
  • Улс болон Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэн угсарч байгаа лифтэнд захиалагчийн хяналт тавихдаа лифтийн угсралтын нарийвчлалыг олон улсын түвшинд хүргэх;
  • Лифтийн техникийн магадлалыг гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагууд болон лифт ашиглагч байгууллага “Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж энэ талаар Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч ажилласнаар лифтийн ашиглалт, аюулгүй ажиллагааг сайжруулах;
  • Лифтийн механик, лифтчин лифтийн ашиглалт хариуцагч нарын сургалт, мэргэжил дээшлүүлэх, аттестатчиллыг зохион байгуулах замаар боловсон хүчний мэдлэг, чадварыг сайжруулах арга хэмжээ авах;

 

Байгууллагын стратегийн зорилт /хүрэх үр дүн/

“Улаанбаатар лифт” НӨҮГазар нь 2017-2020 онд дараах стратегийн зорилтыг дэвшүүлж байна. Үүнд:

  • Стратегийн зорилт 1.

Лифтийн ашиглалт засвар үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх зөвлөмж, аргачлал, удирдамж боловсруулах;

  • Стратегийн зорилт 2.

Олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд аж ахуйн нэгжийн гэрээний үндсэн дээр лифтийн магадлал туршилтын ажлыг Улаанбаатар хотын нийт лифтэнд хэрэгжүүлэх;

  • Стратегийн зорилт 3.

Улс орон нутгийн төсвөөр шинэчлэгдэж буй лифтийн зураг төсөв боловсруулах, захиалагчийн хяналт хийх;

  • Стратегийн зорилт 4.

Лифтийн ашиглалт үйлчилгээний салбарыг мэргэжилтэй боловсон хүчнээр бэхжүүлэх, тэдний мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, гадаад дотоодын сургалтанд хамруулах, ажилтнуудыг байнгын курсээр бэлтгэх, давтан сургах зэрэг боловсон хүчний нэгдсэн бодлого явуулах;

  • Стратегийн зорилт 5.

Өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, Нийслэлийн өмч хөрөнгийг хууль тогтоомжид заасан эрх хэмжээний дотор үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмшиж ашиглах;

scroll to top