Эрхэм зорилго

АЛСЫН ХАРАА: Хөгжингүй улс орны жишигт нийцэхүйц шинэ техник, технологи бүхий ухаалаг үйлчилгээг нэвтрүүлнэ.

УРИА: Чанартай үйлчилгээ – Аюулгүй орчин

ЭРХЭМ ЗОРИЛГО: Иргэд, оршин суугчдыг цахилгаан шатаар аюулгүй, найдвартай зорчих нөхцөлөөр хангах.

Иргэн төвтэй байх Иргэдийн санал хүсэлтийг сонсох, үйл ажиллагааны чиглэлд тусгаж ажиллах;

Тэгш шударга байх – Газрын үйл ажиллагаа явуулах, үйлчилгээ үзүүлэх, шийдвэр гаргахад аливаа хэлбэрээр ялгаварлахгүй, ямарваа хөндлөнгийн нөлөөлөлд орохгүй, нийтийн эрх ашгийг эрхэмлэх;

Шуурхай байдлыг эрхэмлэх – Газрын үйл ажиллагааг явуулахад бусдад элдэв чирэгдэл учруулахгүй байж, ялангуяа иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтэд анхааралтай хандаж, богино хугацаанд шийдвэрлэх;

Хууль дээдлэх – Хуулийг дээдлэн хэлбэрэлгүй сахин биелүүлэх, хуульд нийцсэн шийдвэр гаргах;

Мэргэшсэн, хариуцлагатай байх – Хариуцсан ажил үүргээ гүйцэтгэхэд хангалттай мэдлэгтэй байх, түүнийгээ цаг үеийн эрэлт шаардлагад нийцүүлэн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлэн ажилдаа эзэн болж түүнийхээ гүйцэтгэлийн үр дүнг биечлэн хариуцах;

Ил тод байх Хууль тогтоомжийн хүрээнд мэдээллийн нээлттэй, ил тод байх зарчмыг баримтлах;