Түүхэн товчоон

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 тоот тогтоолоор Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууц, барилга байгууламжийн цахилгаан шатны ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах нийслэлийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулсан.

Нийслэлийн Засаг Даргын 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/184 тоот захирамжийн дагуу “Улаанбаатар лифт” НӨҮГ-ын дүрэм, бүтэц, орон тоог баталсан.

Үндсэн үйл ажиллагаа: Захиалагчийн хяналт тавих, Техникийн ээлжит магадлал хийх, Засвар, техник үйлчилгээ хийх, Лифтчингийн сургалт явуулах

Хүний нөөц:

Анх байгуулагдсан бүтэц орон тоо: 55

Одоо ажиллаж буй бүтэц орон тоо: 18

Байгууллагын нийт албан хаагчид (2015 он)

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит “Шилжин явах цом”-ын төлөөх 2017.04.20-22-ны өдрүүдэд Ус сувгийн Удирдах газрын “Спорт цогцолбор”-т явагдсан спортын нөхөрсөг тэмцээнд байгууллага хамт олон, баг тамирчдын хамтаар идэвхтэй оролцож, Дартсын төрөлд “Хүрэл” медаль хүртсэн.      

2021 онд хамт олноо манлайлан ажилласан байгууллагын “Шилдэг ажилтан”-ыг тордуулж, шагналаа.

Байгууллагын нийт албан хаагчид (2021-2022 он)

2012 он – Ш.Жаргалсайхан дарга

2013-2016 он- Г.Ангар дарга

2016-2021 он- Б.Батбаатар дарга

2021-2023 он- Д.Ган-Эрдэнэ дарга