Стратегийн зураглал:

Стратегийн зорилго:

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэгдэж буй лифтэнд захиалагчийн хяналт тавьж, лифтийн ашиглалт, аюулгүй ажиллагааг сайжруулан лифтийн угсралтыг Олон улсын стандартад хүрэх явцыг эрчимжүүлэх.

1.Лифтийн ашиглалт, засвар үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, бодлогын шийдвэрийг хэрэгжүүлэх зөвлөмж, аргачлал, удирдамж боловсруулна.

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

Цахилгаан шатны угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний талаар эрх зүйн /дүрэм, стандарт/ орчинг боловсронгуй болгох санал хүргүүлэх, зөвлөмж, аргачлал, удирдамж боловсруулна.

2.Газар нь олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд аж ахуйн нэгжийн гэрээний үндсэн дээр лифтийн магадлал ажлыг гүйцэтгэнэ.

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

Олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд аж ахуйн нэгжийн хүсэлт, гэрээний үндсэн дээр лифтийн магадлалын ажлыг гүйцэтгэж, лифтийн ашиглалт, засвар үйлчилгээг гэрээгээр хариуцдаг ААН байгууллага, СӨХ-дын лифтийн засвар үйлчилгээ, ашиглалтын найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг ханган ажиллана.

3.Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэгдэж буй нийтийн зориулалттай орон сууцны барилгын ашиглалтын шаардлага хангахгүй лифт шинэчлэлтийн ажилд захиалагчийн хяналт хийнэ.

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэгдэж буй лифтэнд захиалагчийн хяналт тавьж, лифтийн ашиглалт, аюулгүй ажиллагааг сайжруулна

4.Лифтийн ашиглалт, үйлчилгээний салбарыг мэргэжилтэй боловсон хүчнээр бэхжүүлэх, тэдний мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, сургалтад хамруулна.

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

Лифтчин, лифтийн ашиглалт хариуцагчдын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сургалт зохион байгуулах.