Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Олон улсын авлигын эсрэг өдөр”-ийг угтан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын оролцоо” сэдэвт зөвлөгөөнд газрын дарга, ерөнхий инженер, ахлах нягтлан бодогч нар 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Соёлын төв өргөөнд оролцлоо.