Үерийн усны үеэр халдварт өвчнөөс сэргийлэх 5 зөвлөмж

0

Хэд хоног үргэлжилсэн борооны улмаас зам талбай бактер нянгаар бохирлогдсон усанд автаад байна. Та зайлшгүй тохиолдолд зам талбайг биеэрээ гатлан туулж, магадгүй гэрт тань үерийн ус халин орж ирсэн бол дараах зөвлөмжүүдээр яаралтай ариутгах арга хэмжээ авч халдварт өвчнөөс сэргийлээрэй. 

#1 Халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн сайн арга бол нян бактерийг биедээ огт нэвтрүүлэхгүй байх юм. Гутал норсон бол дулаахан газар орж ариутган хатаах, дотор оймс болон хөл гараа халуун бүлээн усанд савандаж угаан ариутгах. Санитол, ариутгагч бодис хэрэглэж бактер нянг устгаарай. Мөн орж гарахдаа гутлын улыг сайтар арчиж ариутгахаа ч мартуузай. 

#2 Үерийн усыг бага насны хүүхэд уухаас сэргийлж, анхааруул. Усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг даруй устгаж, хоол хүнс бэлтгэдэг сав суулгыг буцалгаж ариутгаарай. Орж гарахдаа гараа заавал угааж, усанд норсон байж болзошгүй хэсгүүдийг бактергүйжүүлнэ.  

#3 Үерийн усанд автсан хэсгийг цэвэрлэж ариутгаарай. СӨХ болон хариуцах газруудад оршин суугчид шаардлага тавьж, туслалцаа үзүүлэн хамтарч ажиллавал илүү үр дүнтэй. 

#4 Үерийн ус гаталж яваад шархадсан, хөлөө гараа зүссэн бол даруй эмнэлгийн байгууллагад хандан ариутгаарай. Ил шархаар нян бактер хурдан тархах магадлалтайг онцгой анхаараарай. 

#5 Гэр хороололд амьдардаг бол бие засах газар, муу усны нүх савыг ариутган, цэвэрлээрэй. Ундны усыг заавал буцалгаж хэрэглэхийг санаарай.