Захиалагчийн хяналт тавьж ажиллалаа

0

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд хийгдсэн ажлын тайлан.

Хийгдсэн ажилҮр дүн
1Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатны шинэчлэлтийн ажил (БГД, СХД), НХААГ/202210818-1, Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатны шинэчлэлтийн ажил (БЗД, СБД), НХААГ/202210818-2 дугаартай ажлуудыг “Оакс экспресс монголиа” ХХК гүйцэтгэж байна.Тус гэрээт ажлын 10 цахилгаан шат 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ажлын талбай дээр бууж, угсралтын ажил 50 хувьтай хийгдэж байна.
227 дугаар байрны цахилгаан шат шинэчлэх ажил (БГД, 15 дугаар хороо), 36 дугаар байрны цахилгаан шат шинэчлэх ажил (БГД, 11 дүгээр хороо)-уудыг “Төвхөн трейд” ХХК гүйцэтгэж байна.Тус гэрээт ажлуудын 2 цахилгаан шат 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажлын талбай дээр бууж, угсралтын ажил 100 хувь хийгдэж, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон.
3Голден парк-1 хотхоны 104, 301 дүгээр байрны цахилгаан шат (БГД, 25 дугаар хороо) ажлыг “Фүшили элеватор” ХХК гүйцэтгэж байна.Тус гэрээт ажлын 2 цахилгаан шат 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатарт тээвэрлэгдэн ирж, ажлын талбайд буухад бэлэн болсон.
4Цахилгаан шат (БНД, 1 дүгээр хороо) ажлыг “Фүшили элеватор” ХХК гүйцэтгэж дуусаад байна.Тус гэрээт ажил бүрэн хэрэгжиж, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч, 2 цахилгаан шат байнгын ашиглалтад орсон.
5Цахилгаан шат шинэчлэх ажил (СХД, 29 дүгээр хороо)-ыг “Төвхөн трейд” ХХК гүйцэтгэж байна.Тус гэрээт ажлын 2 цахилгаан шат 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажлын талбайд бууж, угсралтын ажил 100 хувь хийгдэж, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон.
6Цахилгаан шат шинэчлэх ажил (БЗД, 6 дугаар хороо)-ыг “Төвхөн трейд” ХХК гүйцэтгэж байна.Тус гэрээт ажлын 1 цахилгаан шат 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажлын талбай дээр бууж, угсралтын ажил 100 хувь хийгдэж, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон.
7Цахилгаан шат шинэчлэх ажил (СХД, 13 дугаар хороо, 8 дугаар байр)-ыг “Төвхөн трейд” ХХК гүйцэтгэж байна.Тус гэрээт ажлын 1 цахилгаан шат 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үйлдвэрлэгдэж дууссан бөгөөд БНХАУ-аас МУ-руу тээвэрлэлт хийгдэхэд бэлэн болсон.