“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЯНД “УЛААНБААТАР ЛИФТ” НӨҮГ-ЫН ХАМТ ОЛОН НЭГДЭЖ БАЙНА.
Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан жил бүрийн 03 дугаар сарын 01-нээс 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аян явагдаж байна.
Тус аяны хүрээнд “Жендэрийн эсрэг хүчирхийллийн талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор мэдээ мэдээллийг сурталчлан таниулж байна. Хүүхэд, гэр бүл, аливаа төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд иргэн таны оролцоо чухал тул хүчирхийллийн талаар мэдлэг мэдээлэлтэй байж, хайртай дотны хүмүүсээ хайрлан хамгаалах, эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэх, цахим орчинд харилцахдаа бие биедээ хүндэтгэлтэй, ёс зүйтэй, эелдэг байж, аливаа хэлбэрийн доромжлол, хүчирхийллээс зайлсхийхийг уриалж байна.
Хайраа хайрлая
Хандлагаа өөрчилье
Хамтдаа үлгэрлэе



