Захиалагчийн хяналт тавьж ажиллалаа

0
  • Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын 27-ноос 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд хийгдсэн ажлын тайлан.
Хийгдсэн ажилҮр дүн
1Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатны шинэчлэлтийн ажил (БГД, СХД), НХААГ/202210818-1, Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатны шинэчлэлтийн ажил (БЗД, СБД), НХААГ/202210818-2 дугаартай ажлуудыг “Оакс экспресс монголиа” ХХК гүйцэтгэж байна.Тус гэрээт ажлын 10 цахилгаан шат 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ажлын талбай дээр бууж, угсралтын ажил 80 хувьтай хийгдэж байна. 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр захиалагчийн хяналтыг тавьж ажилласан.
227 дугаар байрны цахилгаан шат шинэчлэх ажил (БГД, 15 дугаар хороо), 36 дугаар байрны цахилгаан шат шинэчлэх ажил (БГД, 11 дүгээр хороо)-уудыг “Төвхөн трейд” ХХК гүйцэтгэж байна.Тус гэрээт ажлуудын 2 цахилгаан шат 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажлын талбай дээр бууж, угсралтын ажил 100 хувь хийгдэж, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ХСХГ-аар бүрэн магадлал хийлгэж улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.
3Голден парк-1 хотхоны 104, 301 дүгээр байрны цахилгаан шат (БГД, 25 дугаар хороо) ажлыг “Фүшили элеватор” ХХК гүйцэтгэж байна.Тус гэрээт ажлын 2 цахилгаан шат 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатарт тээвэрлэгдэн ирж, 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ажлын талбайд бууж, угсралтын ажил 60 хувьтай хийгдэж байна. 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр захиалагчийн хяналтыг тавьж ажилласан.
4Цахилгаан шат (БНД, 1 дүгээр хороо) ажлыг “Фүшили элеватор” ХХК гүйцэтгэж дуусаад байна.Тус гэрээт ажил бүрэн хэрэгжиж, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч, 2 цахилгаан шат байнгын ашиглалтад орсон.
5Цахилгаан шат шинэчлэх ажил (СХД, 29 дүгээр хороо)-ыг “Төвхөн трейд” ХХК гүйцэтгэж байна.Тус гэрээт ажлын 2 цахилгаан шат 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажлын талбайд бууж, угсралтын ажил 100 хувь хийгдэж, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ХСХГ-аар бүрэн магадлал хийлгэж улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.
6Цахилгаан шат шинэчлэх ажил (БЗД, 6 дугаар хороо)-ыг “Төвхөн трейд” ХХК гүйцэтгэж байна.Тус гэрээт ажлын 1 цахилгаан шат 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажлын талбай дээр бууж, угсралтын ажил 100 хувь хийгдэж, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ХСХГ-аар бүрэн магадлал хийлгэж улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.
7Цахилгаан шат шинэчлэх ажил (СХД, 13 дугаар хороо, 8 дугаар байр)-ыг “Төвхөн трейд” ХХК гүйцэтгэж байна.Тус гэрээт ажлын 1 цахилгаан шат 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үйлдвэрлэгдэж дууссан бөгөөд БНХАУ-аас МУ-руу тээвэрлэлт хийгдэж байна.