• Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатны шинэчлэлтийн ажил (БГД, СХД), НХААГ/202210818-1, Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатны шинэчлэлтийн ажил (БЗД, СБД), НХААГ/202210818-2 дугаартай ажлуудыг “Оакс экспресс монголиа” ХХК гүйцэтгэж байна.

Тус гэрээт ажлын 10 цахилгаан шат 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ажлын талбай дээр бууж, угсралтын ажил 90 хувьтай хийгдэж байна. 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр захиалагчийн хяналтыг тавьж ажилласан. Хотын стандарт хяналтын газраар 2023 оны 05 дугаар  сарын 16-ны өдөр бүрэн магадлалыг хийлгэж, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.