Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд тусгагдсан “Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шат, дээвэр, фасад, инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилж иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн манай байгууллагын чиг үүрэгт хамаарах арга хэмжээний хэрэгжилт 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд хэрэгжилтийг хангаж, улирал бүр хугацаанд нь тайлагнаж байна.
1.Нийслэл, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2022-2023 он дамжин хэрэгжиж буй нийтийн зориулалттай орон сууцны барилгын 20 цахилгаан шатны шинэчлэлийн 19 цахилгаан шатны ажил 100 хувь бүрэн хэрэгжиж улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд 1 цахилгаан шатны угсралтын ажил 60 хувьтай хэрэгжиж байна.
Үүнд:

  • “Фүшили элеватор” ХХК-ийн гүйцэтгэсэн 2 цахилгаан шат (БНД,эмнэлэг) угсралтын ажил дуусаж, улсын комисст 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулсан. Мөн БГД-ын 6-р хороо, Голден парк хотхоны 2 лифтийн угсралтын ажил бүрэн хийгдэж 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хотын стандарт, хяналтын газраар бүрэн магадлал, туршилтыг хийлгэж, цахилгаан шатыг хүлээн авах комисс 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ажилласан.
  • “Төвхөн трейд” ХХК 6 лифтний угсралтын ажил гүйцэтгэхээс 5 цахилгаан шатны угсралтын ажил хийгдэж дууссан. 2023 оны 02 дугаар сарын 27, 03 дугаар сарын 13, 27 болон 04 дүгээр сарын 07, 18-ны өдрүүдэд ажлын үе шат бүрд захиалагчийн хяналтыг тавьж ажилласан. Захиалагчийн хяналтаар илэрсэн зөрчлийг тухай бүр гүйцэтгэгч байгууллагад заавар зөвлөгөөг өгч арилгуулан ажилласан. Дээрх 5 лифтэнд 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бүрэн магадлалыг хийлгэж, цахилгаан шатыг хүлээн авах комисс 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн.Тус компанийн гүйцэтгэж буй 1 цахилгаан шат нь ажлын талбай дээр бууж, угсралтын ажил хийгдэж эхэлсэн бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр захиалагчийн хяналтыг тавьж ажилласан.
  • “Оакс экспресс монголиа” ХХК-ийн гүйцэтгэх 10 цахилгаан шатны угсралтын ажил бүрэн хийгдэж дууссан. Тус 10 цахилгаан шатуудад бүрэн магадлалыг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хийлгэн, улсын комисст хүлээлгэн өгөх албан хүсэлтийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хотын стандарт, хяналтын газарт хүргүүлсэн. Цахилган шатуудыг хүлээн авах улсын комисс 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ажилласан болно.

2.Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2023 онд хэрэгжих нийтийн зориулалттай орон сууцны барилгын 4 цахилгаан шатны шинэчлэлийн ажлыг “Оакс экспресс Монголиа” ХХК гүйцэтгэхээр шалгарч, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу захиалга хийгдэж байна.