Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжсэн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 33 дугаар байрны 1 цахилгаан шат шинэчлэх ажлыг “Оакс экспресс Монголиа” ХХК гүйцэтгэж 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Улсын комисс хүлээн авч байнгын ашиглалтад орууллаа. Ийнхүү цахилгаан шатны шинэчлэлийн ажил хийгдсэнээр 92 өрхийн 370 орчим оршин суугчдын зүгээс эрүүл аюулгүй цахилгаан шатаар зорчих боломж бүрдлээ.


