“Үндэсний их баяр наадам”-ыг угтан Улаанбаатар хотын гүүрэн гарцын цахилгаан шатанд бүрэн цэвэрлэгээ, техник үйлчилгээ хийлээ.
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг угтаж, “Улаанбаатар лифт” НӨҮГ-аас ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд зорчих эрхийг ханган ажиллах түүнчлэн нийтийн ариун цэврийг сахин хангуулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 120 мянгат, 19 дүгээр хорооллын гүүрэн гарцуудын цахилгаан шатуудыг бүрэн цэвэрлэгээ, техник үйлчилгээнд хамрууллаа.












