Нийтийн зориулалттай орон сууцны 11 цахилгаан шатны шинэчлэлийн ажил бүрэн дуусаж, Улсын комисс хүлээн авлаа.

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн А/1798 дугаар захирамжтай “Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шат шинэчлэлийн ажил (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг)”-ийн хүрээнд “Оакс Экспресс Монголиа” ХХК нь 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 09 дугаар сарын 03-ны өдрийн хооронд гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу 11 цахилгаан шинэчлэх ажил хугацаанаас өмнө бүрэн дуусч, Улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад орууллаа.