“Нэгдүгээрт хүүхэд” нэгдсэн аянд нэгдлээ

0
  • Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүүхэд хамгааллын түншлэлийг сайжруулах мөн хүүхдийг орчны эрсдэлт нөхцөлд өртөх, осол гэмтэлд орохоос урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг 2023 оны 06 дугаар сарын 19-23-ны өдрүүдийн хооронд зохион байгуулж ажиллалаа. Үүнд:
  1. Газрын даргын 2021 оны А/28 дугаар тушаалаар байгууллагын дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-ийг байгуулсан.
  2. Байгууллагын дэргэдэх “Эцэг эхийн зөвлөлийн” 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр газрын даргаар батлуулсан.
  3. Нэгдүгээрт хүүхэд, Нэгдүгээрт шалга аяны лого, тэмдэгийг байгууллагын цахим хуудаст байршуулан түгээж ажилласан.
  4. Байгууллагын үндсэн үйл ажиллагааг албан хаагчдын хүүхдүүдэд танилцуулах, лифт аюулгүй ашиглах практик сургалт зохион байгуулж, оролцсон хүүхдүүдэд гарын бэлэг өгсөн байна.
  5. Ан агнуурын музей үзүүлсэн.
  6. Сэтгэл зүйчтэй хамтран гэр бүл рүү чиглэсэн сургалт явуулсан.
  7. Гэр орчны аюулгүй байдлыг үнэлэх (цахимаар) ажлыг зохион байгуулсан.
  8. Байгууллагын гадаад болон дотоод орчинд хүүхдийн аюулгүй байдал талаас үнэлэх ажлыг зохион байгуулсан.