Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн Газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд

0
  • Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн Газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууцны 139 цахилгаан шатыг шинэчлэх төсөл”-ийг шинэчлэн боловсруулж, УБЗАА-нд хүргүүлсэн. Төслийн хүрээнд шинэчлэгдэх ашиглалтын хугацаа нь дууссан 139 лифтний хонгилын хэмжилт хийх ажлыг 2022 оны 04 дүгээр сарын 01-13-ны өдрүүдэд Беларусь Улсын “Могилeвлифтмаш” ХК-ийн инженер техникийн ажилчид болон “Улаанбаатар Лифт” НӨҮГ-ын инженер техникийн ажилчид хамтран гүйцэтгэсэн.