Бүх нийтийн их цэвэрлэгээнд хамрагдсан
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 дугаар тушаалын дагуу сар шинийн баярыг угтсан Бүх нийтийн их цэвэрлэгээнд 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 10:00-11:30 цагийн хооронд Хувьсгалчдын гудамж, Бөмбөгөр захын гэрлэн дохионоос Тасганы овооны Петровисын уулзвар хүртэлх замын түүвэр хог хаягдлыг цэвэрлэн өнгө үзэмжийг сэргээсэн. Цэвэрлэгээний ажилд байгууллагын нийт ажилтан, албан хаагчид бүрэн хамрагдаж идэвхитэй оролцлоо.




















