Цэвэрлэгээ хийсэн тухай
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 дугаар тушаалын дагуу сар шинийн баярыг угтсан Бүх нийтийн их цэвэрлэгээнд 2026 оны 02 дугаар сарын 10,12-ны өдөр орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн талбай, өөрийн эзэмшлийн хашаан доторх хог хаягдал, байгууллагын хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, цас мөсийг цэвэрлэн өнгө үзэмжийг сэргээсэн. Мөн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын 4 Явган хүний гүүрэн гарцуудын (100 айлын уулзварын явган хүний гүүрэн гарцын 2, Бөмбөгөрийн явган хүний гүүрэн гарцын 2, 120-ийн явган хүний гүүрэн гарцын 2, 19 дүгээр хорооллын урд талын явган хүний гүүрэн гарцын 2) 8 цахилгаан шатыг цэвэрлэж, угааж, өнгө үзэмжийг сэргээсэн.














