ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТЫН МЭДЭЭЛЭЛ
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/1504 дүгээр захирамжийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх Багц-1 ажил, (БГД), НЗДТГ/20240101003/01/01 дугаартай ажлыг “Оакс экспресс монголиа” ХХК гүйцэтгээд байна. Тус гэрээт ажлаар Баянгол дүүргийн Нийтийн зориулалттай орон сууцны барилгын ашиглалтын хугацаа дууссан 10 цахилгаан шатыг бүрэн шинэчилж, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр улсын комисст хүлээлгэн өглөө.







