Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/725 дугаар захирамжийн хүрээнд  Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх ажил (Улаанбаатар хот)-ыг “Оакс экспресс монголиа” ХХК гүйцэтгээд байна. Тус гэрээт ажлаар Сонгинохайрхан дүүргийн 13, 15, 19, 29 дүгээр хорооны Нийтийн зориулалттай орон сууцны барилгын ашиглалтын хугацаа дууссан 9 цахилгаан шатыг бүрэн шинэчилж, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч, байнгын ашиглалтад оруулаад байна.