Нийтийн их цэвэрлэгээнд нэгдсэн тухай
Нийслэлийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/354-р захирамжын дагуу 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн талбай, өөрийн эзэмшлийн хашаан доторх хог хаягдал, байгууллагын хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүдийг угааж, өнгө үзэмжийг сэргээсэн. Цэвэрлэгээний ажилд байгууллагын 17 ажилтан, албан хаагчид бүрэн хамрагдаж идэвхитэй оролцлоо.










