Захиалагчийн хяналтын мэдээлэл
Нийслэлийн орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Нийтийн зориулалттай орон сууцны 2 цахилгаан шатыг улсын комисст 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээлгэн өглөө. Үүнд:
- Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/1157 дугаар захирамжийн хүрээнд хэрэгжсэн Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатны засвар (БЗД, 3 дугаар хороо, 4А байр)-ын ажил;
- Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/155 дугаар тушаал хүрээнд хэрэгжсэн Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 54-р байр (9-н зогсоолтой 1ш лифт)-ны лифт шинэчлэх ажил;
Тус гэрээт ажлуудыг “Оакс экспресс монголиа” ХХК бүрэн гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэн өгч, 2 цахилгаан шатыг байнгын ашиглалтад оруулаад байна.





