“Улаанбаатар Марафон-2025” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцлоо
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоо олон улсад сурталчлах, нийслэлийн иргэдийг биеийн тамир, спортоор тогтмол хичээллэж, бие бялдраа чийрэгжүүлэн, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/402 дугаар захирамжийн дагуу “Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлт 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан бөгөөд байгууллагын нийт албан хаагчид идэвхтэй оролцлоо.







