ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТЫН МЭДЭЭЛЭЛ
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 42 цахилгаан шатны шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлж байна. Үүнд: БГД-5, БЗД-23, СХД–6, СБД–4, ЧД–2, ХУД–2 цахилгаан шатны шинэчлэлийн тус тус хийгдэж байна.
ХУД-ийн 2 дугаар хорооны 89 дүгээр байрны 1 цахилгаан шат, 19 дүгээр хорооны 54Д байрны 1 цахилгаан шат, ЧД-ийн 5 дугаар хорооны 45, 47 дугаар байрны 2 цахилгаан шат шинэчлэлийн ажлыг “Оакс экспресс монголиа” ХХК нь бүрэн гүйцэтгэж, 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад орууллаа.
Мөн СБД, СХД-үүдийн цахилгаан шат шинэчлэлийн ажил бүрэн дуусаж, улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон бөгөөд БГД, БЗД-үүдийн цахилгаан шат шинэчлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.
БГД-ийн төсвийн хөрөнгө оруулалтаар 5 дугаар хорооны 101 дүгээр байр, 7 дугаар хорооны 33 дугаар байр, 25 дугаар хорооны 106 дугаар байр, 30 дугаар хорооны 87/3 дугаар байрнуудын нийт 4 цахилгаан шат шинэчлэлийн ажлыг 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр улсын комисст хүлээлгэн өглөө.





