Засвар, техник үйлчилгээ хийж гүйцэтгэлээ
2025 оны 8 дугаар сард 65 ААНБ, СӨХ-ын 180 цахилгаан шатны засвар, техник үйлчилгээг технологийн дагуу чанартай хийж гүйцэтгэн, графикийг сар бүр гаргаж, ашиглалтын найдвартай ажиллагаа болон аюулгүй байдлыг хангаж ажилласан.
Мөн тус хугацаанд гэрээт ААНБ, СӨХ-доос нийт 59 лифтний эвдрэл гэмтлийн дуудлагыг хүлээн авч, лифтийг засварлаж, хэвийн ажиллагаанд оруулж, иргэд оршин суугчдын аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж ажилласан.








