Мэдээлэл хариуцагч болон захиалагч байгууллагын хүсэлтээр холбогдох этгээдийг худалдан авах ажиллагааны мэргэжил, арга зүйн зөвлөгөө, зааварчилгаагаар хангасан тухай
Тус ажлын хүрээнд 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03/2905 дугаар бүхий техникийн тодорхойлолтыг бэлтгэж боловсруулахдаа мөрдөж ажиллах Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын зөвлөмж, мөн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01/961 дугаартай “Бизнесийг дэмжих жил”-ийн хүрээнд гүйцэтгэгчийг ажлын бэлтгэл хангахад зориулан хуулийн хүрээнд урьдчилгаа төлбөр олгож болох тухай Нийслэлийн Засаг даргын зөвлөмжийг тус тус хүлээн авч мөрдлөг болгон ажиллаж байна. Мөн өөрийн байгууллагын худалдан авах ажиллагаанд оролцож байгаа ажилтнуудын оролцоог дээшлүүлэх, тэдгээрийг чадавхжуулах ажлын хүрээнд судалгааг гаргаж нийт 5 ажилтныг сургалтад хамруулж худалдан авах ажиллагааны А3 сертификат авлаа.
ХОЛБОО БАРИХ
Хаяг: БЗД, 15-р хороо, 5-р байрны зүүн талд өөрийн байр
Утас: Ерөнхий инженер 99080232
И-майл: ulaanbaatarlift1@gmail.com


