Явган хүний гүүрэн гарцны ашиглалт, үйлчилгээ

0
  • Ардын хувьсгалын 102 жилийн ой, үндэсний их баяр наадам тохиож байгаатай холбогдуулан 2023 оны 07 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэх албан хаагчдын нэрс, ажиллах хуваарийг газрын даргын 2023 оны А/13 дугаар тушаалаар баталж, өгөгдсөн чиг үүргийн дагуу байгууллага дээр хариуцлагатай жижүүр ажилласан.

Тус хугацаанд гэрээт ААНБ, СӨХ-доос ирсэн 10 гэмтлийн дуудлагыг цаг хугацаанд нь засварлаж, Нийслэлийн хэмжээнд ашиглагдаж буй 4 гүүрэн гарцын лифтнүүдийг осол авааргүй, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэн зөрчил гаргалгүй ажилласан болно