• Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1367 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Цахилгаан шат шинэчлэх ажил (СХД, 13 дугаар хороо, 8 дугаар байр)-ыг “Төвхөн трейд” ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 31-ний хооронд гүйцэтгэхээр гэрээ байгуулсан.
  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/105 захирамжийн хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэгдэх 4 цахилгаан шатны шинэчлэлийн ажлын гүйцэтгэхээр “Оакс экспресс монголиа” ХХК шалгарч 2023 оны 05 дугаар сарын 31-ны өдөр ажил эхэлж 2023 оны 08 дугаар сарын 28-ний өдөр дуусгах гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу цахилгаан шатны угсралтын ажил 100% хийгдэж, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр улсын комисст хүлээлгэж өглөө.